Олон зориулалттай “Леонардо” тээврийн модуль өнөөдөр олон улсын сансрын станцын америкийн сегментэд залгагдлаа. “Дискавери” шаттл хөлгөөр үүнийг өчигдөр тойрог замд аваачсан юм. Спортын тренажер, станцад байгаа хүмүүс унтах газар, туршилтын тоног төхөөрөмж зэргийг модульд ачжээ. Одоогоор олон улсын сансрын станцад оросын 3 сансрын нисэгч нийт 13 хүн ажиллаж байна.