Аугаа эх орны дайны Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Атлант нэвтэлсэн олон улсын аялал хийж байгаа оросын домогт “Крузенштейн” дарвуулт онгоц баасан гаригт Кубад ирж байна. Хөлөг онгоц “Кубын сурвалжлага: өнгөрсөн он жилүүдийн хөрөг” нэртэй, хоёр ард түмний харилцааг тусгасан гэрэл зургийн үзэсгэлэнг Гаванад аваачиж байна. “Крузенштейн” хөлөг Венесуэлийн Ла Гуайра боомтоос эрх чөлөөний арлыг зорьжээ. Үүнээс өмнө оросын дарвуулт онгоц Бельги, Испани, Перу, Мексик, Панамын боомтод очсон гэж ИТАР-ТАСС уламжлав. 1926 онд босгосон “Крузенштерн” хөлөг онгоц Орос улсын флотын сургалт-дарвуулт онгоцны нэрийн хуудас гэж үздэг юм. Олон жил болж байгаа ч хөлгийн техник муудаагүй, навигацийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногложээ.