Израильд хүний эрхэтнийг худалдаж байсан гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоожээ. Назаретын дэлхийн шүүх 6 сэжигтнийг баривчлах шийдвэр гаргасны дотор Израилийн армийн генерал асан, мөн хоёр өмгөөлөгч байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Цагдаагийн газрын мэдээгээр сэжигтнүүд мөнгөөр гачигдаж байгаа израильчүүдад эрхэтнээ худалдахыг санал болгож, тэднийг зүүн Европ болон Азийн хэд хэдэн оронд аваачиж, мэс засал хийжээ. Эрхэтнээ өгсөн хүмүүс нутагтаа ирээд, амласан хэдэн арван мянган доллар бус хэдэн зуун доллар эсвэл огт юу ч үгүй үлддэг байна.