Шри-Ланкад өнөөдөр парламентын хугацаанаас өмнөх сонгууль болж байна. Тус улсын төрийн тэргүүн Махинда Ражапакса нэгдүгээр сард болсон сонгуульд ялсны дараа ерөнхийлөгч парламентын хугацаанаас өмнөх сонгуулийг зарлажээ. “Тамил илам”-ыг чөлөөлөх салан тусгаарлах “Барс” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд болон сингалчүүдийн хооронд 26 жил үргэлжилсэн иргэний дайн өнгөрсөн оны 5-р сард дууссаны дараа анх удаа парламентын сонгууль болж байна. Улс оронд аюулгүй байдлыг хангах урьд байгаагүй арга хэмжээ авчээ.