Бангкок хотод 3-р сарын 12-оос сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаа тасрахгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Таиландын ерөнхий сайд Апхисит Вечачива Вьетнамд АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцох айлчлалаа өөрчиллөө. Засгийн газрын эсрэг жагсагчид парламентын байранд дайран орсны дараа тэрээр өчигдөр нийслэлд онц байдал тогтоожээ. Таиландын засгийн газар огцорч, сөрөг хүчин ялна хэмээн найдаж байгаа бүх нийтийн сонгууль явуулахаас наана Бангкокийн гудамжнаас явахгүй гэж тэд мэдэгдэв байна.