Киргизд ерөнхийлөгчийн сонгууль хагас жилийн дараа болно гэж Киргизийн ардын итгэл хүлээсэн засгийн газрын тэргүүн Роза Отунбаева мэдэгдэв. Засгийн эрх түр засгийн газрын хяналтанд байна. Удирдлагын энэ систем шинэ үндсэн хуулийг бэлтгэж, ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан бүх хэм хэмжээний дагуу зохион явуулахын тулд улс оронд зургаан сар ажиллана гэж түүний хэлснийг Франс Пресс агентлаг иш татан уламжлав. Киргизийн янз бүрийн хотуудад эмх замбараагүй байдал гурав дахь хоног үргэлжилж байна. Мөргөлдөөний үеэр 75 хүн амь насаа алдаж, 500 гаруй хүн шархаджээ. Сөрөг хүчний байгуулсан түр засгийн газар парламентыг тарааж, ерөнхийлөгч болон сайд нарын танхимын үүргийг авсанаа пүрэв гаригт мэдэгдсэн юм. Цагдаа, арми, хилийн албад тэдний талд шилжиснийг сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгджээ. Тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиев олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа нийслэлээс явсан байна. Сөрөг хүчний мэдээлснээр тэрээр Жалал-Абадед эсэргүүцлийн ажиллагаа зохион явуулахаар зэхэж байна. Ерөнхийлөгч одоохондоо ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна