Орос улсын ерөнхий сайд В.Путин  Новосибирск хотод хоёр өдөр айлчлахаар ирлээ. Тэрээр пүрэв гаригт дээд мэргэжлийн боловсролыг шинэчлэх зөвлөлгөөн хийж, баасан гаригт Сибирийн нийгэм-эдийн засгийг 2010 он хүртэл хөгжүүлэх стратегийн асуудлаар “Нэгдсэн Орос улс” намын бүс нутаг хоорондын бага хуралд оролцоно. Зөвлөлгөөний өмнө ерөнхий сайд Новосибирскийн Улсын их сургуулийн дотуур байрны барилгын ажлын явц, “Наносистем болон орчин үеийн материалын” эрдэм шинжилгээ-боловсролын цогцолбортой танилцана. Үүнээс гадна тэрээр “АвтоВАЗ”-ын нээлттэй хязгаарлагдмал нийгэмлэгийн дилерийн төвийн нэг “Автоцентр”-т очиж, хуучин машин устгах хөтөлбөрийн явцтай танилцана. Засгийн газрын тэргүүн баасан гаригт Новосибирскийн Чкаловын нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдэлд очино. Энэ нэгдэлд Су-34 бөмбөгдөгч нисэх онгоц угсарч, Су-24 нисэх онгоцыг шинэчилж, мөн тав дахь үеийн, зорчигч тээврийн “Сухой Супержет 100” нисэх онгоцны агрегатыг бүтээж байна. Дараа нь В.Путин Новосибирск мужийн даргатай уулзана. Үүнээс гадна тэрээр “Нэгдсэн Орос улс” намын бүс нутаг хоорондын тойргийн намын бүгд хуралд оролцох бодолтой байна.