Орос улс Киргизд хүмүүнлэгийн шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  ОХУ-ын ерөнхий сайд В.Путин болон Киргизийн ардын итгэл хүлээсэн засгийн газрын тэргүүн Роза Отунбаевтай утсаар ярьсны дараа мэдэгдэв. Улс олны байдал хүнд байгаа тул Киргизд эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байна гэж Отунбаева хэлсэн гэж Д.Песков уламжлав. "Хоёр орны онцгой харилцаанаас үүдэн Орос улс хүмүүнлэгийн шаардлагатай тусламж ямагт үзүүлж байсан, одоо ч үзүүлэхэд бэлэн байна" гэж В.Путин хэллээ. В.Путин болон ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Киргизийн байдалтай холбогдуулан байнга холбоо барьж байгаа гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга нэмж хэлэв.