Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригийн орой Чехийн нийслэл Прага хотод тус улсын ерөнхийлөгч Вацлав Клаустай яриа хэлэлцээ хийлээ. Орос улс бүх хэрэгслээр террористуудтай тэмцэнэ хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Чехийн ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдэгдэв. Москвагийн метро зэрэг саяхан цуврал халдлага гарсантай холбогдуулан Орос улсад дэмжсэн үг хэлсэнд ерөнхийлөгч анхаарал хандуулав. Чехийн ерөнхийлөгч 10 хоногийн өмнө эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн ч, террористуудын гарт гэм зэмгүй олон хүн үрэгдсэнд өөрийн зүгээс болон Чехийн ард түмний өмнөөс дахин эмгэнэл илэрхийлэх ёстой гэж мэдэгдэв. АНУ-тай пүрэв гаригт гарын үсэг зурах СДЗ-ийн шинэ хэлэлцээр нь дэлхийн зэвсэг хураах үйл явцыг хэдэн жилийн урьд тодорхойлох тэмдэглэлт үйл явдал хэмээн Орос улсын ерөнхийлөгч Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаустай уулзахдаа мэдэгдсэн юм. Ийм үйл явдал тэр бүр тохиохгүй хэмээн Д.Медведев тэмдэглэв. Орос улсын ерөнхийлөгч өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, СДЗ-ийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько урьд энэ тухай мэдэгдсэн байна. СДЗ-ийн шинэ хэлэлцээр 160 орчим хуудас хэмээн Приходько тэмдэглэв. Оросын дээгүүр тушаалын төлөөлөгч оролцож байгаа тул баримт бичигт гарын үсэг зурах үйл явц ёслол төгөлдөр болохыг илтгэж байна. Прага хотод Д.Медведевийг Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Батлан хамгаалах сайд Анатолий Сердюков, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Николай Макаров, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимакова, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, парламентын хороодын дарга нар дагалдаж байна.