Киргизийн түр засгийн газар бусад оронтой урьд байгуулсан бүх тохиролцоог сахин мөрдөнө гэж тус бүгд найрамдах улсын түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева сэтгүүлчдэд мэдэгдэв. "Мэдээж хэрэг олон улсын бүх хэлэлцээрийн залгамж байдлыг хадгална" гэж тэрээр хэллээ. Сөрөг хүчний байгуулсан Киргизийн түр засгийн газар парламентыг тарааж, ерөнхийлөгч болон сайд нарын танхимын үүргийг авч байгаагаа пүрэв гаригт зарласан юм. Түр засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл хагас жил ажиллахаар төлөвлөж байна. Тус улсын цагдаа, арми, хилийн албад сөрөг хүчний талд шилжсэн гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдэж байна. Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын дараа нийслэл Бишкекээс явжээ. Тэрээр Жалал-Абаде хотод эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаар зэхэж байна сөрөг хүчин мэдэгдэв. Бакиев одоохоноо ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.