Киргизийн янз бүрийн бүс нутагт цуврал үймээн гарсны дараа лхагва гаригт сөрөг хүчний байгуулсан түр засгийн газар тус бүгд найрамдах улсын цагдаагийн газрыг бүрэн хянах болсон тухай түр засгийн газрын Дотоод хэргийн сайд Болотбек Шерниязов пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. "Цагдаагийн байгууллага ард түмний хяналтанд шилжлээ… Бүх зэвсэгт хүчин, Дотоод хэргийн яам аюулгүй байдлыг хангахад бэлэн байна" гэж тэрээр хэллээ. "Киргизийн арми, хилийн алба бидний талд орсон" гэж урьд сөрөг хүчин мэдэгдсэн юм. ОХУ-ын Улсын Думын дарга Борис Грызлов сөрөг хүчин болон Киргизийн төр засагт яриа хэлэлцээ хийж, цус урсгахаас зайлсхийхийг уриалжээ. "Хамгийн гол нь цус урсгахаас зайлсхийх нь чухал, гэхдээ үүнээс бүрмөсөн зайлсхийж чадсангүй. Сөрөг хүчин болон тухайн төр засаг зэвсэг барихгүй байх нь хамгийн чухал. Энэ чиглэлээр тохиролцох хэрэгтэй" гэж Грызлов пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв.