Киргизийн түр засгийн газар парламентыг тарааж, тус бүгд найрамдах улсын сайд нарын танхим, ерөнхийлөгчийн үүргийг авч байгаа тухай мэдэгдэв. Лхагва гаригт эмхэлэн байгуулсан түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр холбогдох мэдэгдэл хийв. Түр засгийн газар Киргизийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл хагас жил ажиллана гэж тэр хэллээ.