Киргизийн ерөнхийлөгчийн хүү Максим Бакиев Вашингтонд   АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Төрийн Департаментын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. Нэрийг нь дурдахгүй байхыг хүссэн эх сурвалжаас иш татан ИТАР-ТАСС агентлаг энэ тухай мэдээлэв. Тус бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Кадырбек Сарбаев түүнтэй хамт америкийн нийслэлд иржээ. Одоо Киргизийн байдлыг хэн хянаж байна вэ? гэсэн асуултанд сайд хариулж чадсангүй. Сөрөг хүчин тус бүгд найрамдах улсад засгийн эрхийг булаан авч, ардын итгэл хүлээсэн засгийн газар байгуулсан тухай урьд мэдэгдсэн юм. Өмнөх засгийн газар огцорсон юм. Одоогоор Киргизийн байдал хурцадмал байна. Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээгээр зөвхөн Бишкект л гэхэд гудамжинд гарсан мөргөлдөөний үеэр 70 орчим хүн үрэгдэж, 500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тоо байнга нэмэгдсээр байна.