Ерөнхийлөгч Курманбек Бакиев Ош хотын өмнөд хэсгийн өргөөндөө байгаа хэмээн Киргизийн Батлан хамгаалах яам батлав. Хүчний байгууллага, улсын хамгаалалтын албаны даргын шаардаснаар Курманбек Бакиев Ош хотод онгоцоор ирсэн байна. Удаан зөвлөлдсөний эцэст  ийнхүү шийдсэн" гэж Батлан хамгаалах яамны аппарат Киргизийн "24.kg" мэдээллийн агентлагт уламжилжээ. Ошийн засаг захиргаа энэ мэдээллийг баталж, "ерөнхийлөгч аюулгүй газар байгаа" хэмээн тэмдэглэв.