Киргизийн засгийн газар огцорч, ерөнхийлөгч Курманбек Бакиев нийслэл Бишкекээс явсан тухай сөрөг хүчний ардын нэгдсэн хөдөлгөөний удирдагчдын нэг Темир Сариев хэллээ. “Бид яриа хэлэлцээ хийхээр засгийн ордонд орсон. Ерөнхий сайд Усенов засгийн газар огцрох тухай мэдэгдэлд гарын үсэг зурсан” гэж Сариев лхагва гаригийн орой оросын сэтгүүлчдэд мэдэгдэв. “Бакиев Цагаан ордоныг орхиж, үл мэдэгдэх зүгт явсан. Тэр одоо Бишкект байхгүй” гэж Сариев хэллээ. Бакиев засгийн газрын байранд байгаа хэмээн ерөнхийлөгчийн хүрээний эх сурвалж урьд мэдэгдсэн юм. Сөрөг хүчний байгуулсан ардын итгэл хүлээсэн засгийн газрыг Роза Отунбаева тэргүүлсэн хэмээн Сариев хэллээ.