Орос улс “Формула-1” ангиллын дэлхийн аварга шалгаруулах авто машины уралдааны нэг үеийг зохион явуулна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Москвад эсвэл 2014 оны өвлийн олимпийн наадам болох Сочи хотод зохион байгуулж магадгүй хэмээн “Хаадын уралдааны” арилжааны эрхийг эзэмшигч Берни Экклстоун мэдэгдэв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеийг 20 хүртэл нэмсэн гэж Экклстоун мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд уралдааны хуанлид Ойрх Дорнодын орнууд, зүүн өмнөд Азид зохион явуулдаг шинэ үе бий болсон тухай NEWSru.com тэмдэглэв. Энэ жил Өмнөд Солонгост уралдааны нэг үеийг анх удаа зохион явуулна. Энэтхэгт барьж байгаа автомашины уралдааны замыг 2011 онд ашиглалтад өгнө.