Америкийн “Дискавери” шаттл хөлөг Олон улсын сансрын станцад амжилттай залгагдлаа. Одоо дэлхийн ойролцоох тойрог замд “Дискавери” болон олон улсын сансрын станц гэсэн тойрог замын нэгдсэн цогцолбор байгуулна. Шаттл хөлөг одоо станцад ажиллаж байгаа 6 сансрын нисэгч дээр нэмж 7 сансрын нисэгчийг тойрог замд авчирлаа. Шаттл хөлгөөр ирсэн сансрын нисэгчид олон улсын сансрын станцад 13 хоног ажиллахдаа задгай сансарт гурван удаа гарахаар төлөвлөж байна. Сансрын нислэгийн түүхэнд анх удаа хамгийн олон эмэгтэй сансрын нисэгч энэ удаагийн даалгаврыг биелүүлэхэд нэгэн зэрэг оролцож байна. Оросын “Союз” хөлгөөр 4-р сарын 4-нд олон улсын сансрын станцад ирсэн сансрын нисэгч Трейси Колдвелл-Дайсонд өнөөдөр гурван эмэгтэй сансрын нисэгч нэгдлээ.