Өнөө үед орос хэл үндэстэн хооронд болон олон улсын харилцааны чухал хэрэгсэл хэвээр байна. Монголчуудын сурч, судалж байгаа гадаад хэлний дотор орос хэл зонхилох байр суурьтай байна. Энэ талаар бодитой мэдээлэл авахын тулд Монгол улсын их сургууль орос хэл судалдаг оюутнуудын дунд социологийн санал асуулга явуулжээ. Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны гүйцэтгэх дарга, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Саранцацрал санал асуулгын дүнгийн талаар ийнхүү ярьж байна. Тэрээр саяхан Москва хотод томилолтоор ирсэн юм.  Монгол улсад орос хэл судалдаг оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэнэ гэдэгт социологийн санал асуулга явуулсан хүмүүс итгэлтэй байна. Учир нь Монгол улсын худалдаа, эдийн засгийн гол түнш Орос улс юм. Монгол залуусын олонх нь мэргэжлээрээ өсч, дэвжиж буйгаа орос хэлний мэдлэгтэй холбон тайлбарладаг.
сонсох