Бодитой гэсэн үндсэн зарчмаар түүхийг унших учиртай. Европт дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойн өмнөхөн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Словакийн ерөнхийлөгч Иван Гашпарович нарын хамтарсан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаас ангид аюулгүй, бат бэх ертөнц цогцлуулахын төлөө хөдөлмөрлөхөд бэлэн бүх хүнд хандан ийнхүү хэлжээ. Дайнд олон хүнээ алдсан ижил дурсамжтай, үүний эсрэг тэмцэж байсан Орос, Словак улс нацистууд, тэдний хань хамсаатнуудыг зөвтгөх оролдлого, дайсагнал, үндсэрхэх үзэл санааг сэргээх байдал гаргуулахгүйн тулд бүхнийг хийнэ гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Д.Медведев болон Гашпарович нар дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдсэн олон сая хүний дурсгалыг хүндэтгэн, Европын чөлөөлж, фашизмыг дарахад ЗХУ-ын ард түмэн шийдвэрлэх хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Олон улсын терроризм, хил дамнасан гэмт хэрэг, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг 21-р зууны аюул, сорилд хариулах хатуу байр суурьтай байгаагаа тэд мэдэгдэв.