Киргизийн нийслэл Бишкект дэгдсэн эмх замбараагүй байдлын үеэр хэд хэдэн хүн үрэгдэж, 100 орчим хүн гэмтэж бэртэв. Хотын төвийн ерөнхийлөгчийн өргөөний өмнө өнөөдөр болсон цагдаа, жагсагчдын мөргөлдөөн хамгийн ширүүн байв. Энд 5 мянга гаруй хүн цуглажээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд дуут гранат, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Талас хотод мягмар гаригт эхэлсэн үймээн тус улсын бусад дүүргийг хамарсан тухай уламжилж байна. Жагсагчид өчигдөр баривчилсан сөрөг хүчний удирдагчдыг суллаж, авилгалд буруутгаж байгаа ерөнхийлөгч Курманбек Бакиевыг огцрохыг шаардаж байна. Оросын Гадаад хэргийн яам Киргизийн байдалд түгшиж байгаагаа мөн илэрхийллээ. Найрамдалт харилцаатай улс оронд улс төрийн тогтвортой байдлыг хадгалах сонирхолоос үүдэн Орос улс сөргөлдөгч талуудад цус урсгахгүйн тулд хүч хэрэглэхээс зайлсхийж, зөрчилтэй бүх асуудлыг хууль эрхийн хүрээнд шийдэхийг уриалсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.