Хүч хэрэглэлгүй ардчилсан зарчмаар санал зөрөлдөөнөө шийдэхийг Орос улс Киргизийн төр засаг болон сөрөг хүчинд уриаллаа. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Киргизд мягмар гаригт сөрөг хүчин хууль сахиулах байгууллагын хооронд гарсан мөргөлдөөний үйл явцыг Москва анхааралтай ажиглаж байна хэмээн тэрээр тэмдэглэв. Тус улсад байдал хурцдаж байна. Талас хотод өчигдөр эхэлсэн эсэргүүцлийн арга хэмжээ нийслэл Бишкек хотод шилжиж байна. Хууль сахиулах байгууллагууд сөрөг хүчин социал-демократ намын байрны урд болсон цуглааныг тусгай хэрэгслээр тараасны дараа жагсагчид хотын төвийн Засгийн ордоны өмнө жагсчээ. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан Бишкек хотоос 50 км зайд орших Токмак хот, мөн Нарын, Талас хотыг хамарсан байна. Үймээний үеэр 100 гаруй хүн хохирсноос олонх нь Дотоод хэргийн яамны ажилтнууд байна. Алмазбек Атамбаев тэргүүтэй сөрөг хүчний удирдагчдыг баривчилжээ. Жагсагчид ерөнхийлөгч Курмамбек Бакиевыг авилгалын хэрэгт буруутгаж, огцрохыг шаардаж байна. “Гурав дахь хүчин” үймээн дэгдээхэд оролцсон байж болохыг тус улсын засаг захиргаа үгүйсгэхгүй байна.