Москва орчмын Дубна хотод орших цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн оросын эрдэмтэд америкийн ажил нэгт нөхдийн хамт түүхэнд анх удаа Менделеевийн үелэх системийн 117 дахь элементийг амжилттай синтезжүүллээ. Туршилтыг 2009 оны 6-р сарын эхэнд эхэлсэн юм. АНУ-ын Орижийн үндэсний лабораторид гаргаж авсан берклия-249 байг шинэ элементийг синтезжүүлэхэд ашиглажээ. 2000-2008 онд Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн 112-116 атомын дугаартай хэт хүнд элементүүд, мөн өнөөгийн байдлаар хамгийн хүнд 118 дахь элементийг гаргаж авсан юм. Гайхалтай нь хамгийн хүнд байгалийн элемент болох ураны атомын дугаар 92 ажээ. Уранаас хүнд элементийг цөмийн реакторт гаргаж авдаг байна. Эдгээрээс 100 дугаартай фермий хамгийн хүнд юм. Дэс дугаартай бүх элементийг цэнэглэсэн хэсгүүдийн түргэсгэгч дээр гаргаж авчээ.