Үндэсний Агаар сансрын агентлаг буюу НАСА болон Роскосмос компани 2013- болон 2014 онд сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэх гэрээг сунгаж буй 300 сая гаруй долларын хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай тус агентлаг уламжиллаа. Шаттл хөлөг 2010 оны намраас нислэгээ зогсоож, НАСА өөрийн шинэ хөлгийг хөөргөх хүртэл АНУ сансрын нисэгчдээ оросын “Союз” хөлгөөр сансарт хүргэнэ. Нислэгийн дараа сэргээн засах эмчилгээ хийлгэх, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх, сансрын нисэгчдэд шаардлагатай бусад үйлчилгээ үзүүлэхээр гэрээнд тусгажээ. Энэ баримт бичгээр өмнөх гэрээний үйлчлэх хугацааг сунгаж, агуулгыг баяжуулсан байна. Гэрээнд зааснаар “Союз” хөлөг сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэж, буцаахтай холбоотой хязгаарлагдмал хэмжээний ачаа тээвэрлэх үүрэг хүлээнэ. Мөн оросын тал хог хаягдлыг устгах үүрэг хүлээнэ. Спэйс шаттл хөтөлбөрөөр НАСА гурван шаттл хөлөг хөөргөх ёстой юм. Хөлгийн нөөцийг боловсруулах, бэлтгэж, үйлчлэхэд санхүүгийн их хэмжээний зардал гарч байгаагаас нислэгийг зогсоожээ.