Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Словакийг европ дахь Орос улсын чухал түншийн нэг хэмээн нэрлэлээ. Хоёр орны эрчимтэй хөгжиж байгаа харилцааны үндэс суурь ньуламжлалт найрамдалт харилцаа төдийгүй эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа зэрэг юм хэмээн Словакийн ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Орос улсын төрийн тэргүүнд барьсан албан ёсны зоогийн үеэр тэрээр ийнхүү мэдэгдлээ. Юуны түрүүнд Словакийн ерөнхийлөгч Иван Гашпарович Орос улстай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Д.Медведевийн санаачилсан европын аюулгүй байдлын талаарх саналыг тэрээр дэмжжээ. Өнөөдөр хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хий, атомын эрчим хүч, тээвэр, цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах тухай  багтжээ. Гитлерийн булаан эзлэгчдээс Братислав хотыг чөлөөлсний 65 жилийн ойн баярын арга хэмжээнийн үеэр Д.Медведев Словакт айлчилж байна. Иван Гашпарович Москва хотод 5-р сарын 9-нд тэмдэглэх Аугаа их ялалтын ойн арга хэмжээнд оролцоно.