АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх  пүрэв гаригт Прага хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзаж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх салбарын гол зорилтыг шийдэхэд тус болно хэмээн найдаж байна. АНУ-ын цөмийн шинэ номлолыг танилцуулсантай холбогдуулан мягмар гаригт тараасан америкийн удирдагчийн бичгээр хийсэн мэдэгдэл энэ хэсгийг нээж байна. "Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах" тухай шинэ хэлэлцээр байгуулснаар Орос, АНУ "цөмийн зэвсгээ дорвитой хорогдуулах " үүрэг хүлээж байна гэж Барак Обама хэллээ. Цөмийн номлолын шинэ найруулгаар улс орны аюулгүй байдлыг хангахад эдгээр зэвсгийн гүйцэтгэх үүргийг нэлээд бууруулжээ. "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх салбарт үүргээ биелүүлж байгаа", мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцогч цөмийн бус улс оронд АНУ цөмийн зэвсэг ашиглах эсвэл үүгээр заналхийлэхээс татгалзах тухай хэлэлцээрт тусгасан юм. АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн талаар Орос улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдэв. "СДЗ-ийн талаарх хэлэлцээрийг нэн даруй баталж, цаашид зэвсэглэлийг хорогдуулах тухай яриа  хэлэлцээг үргэлжлүүлэхийг  бид тэсэн ядан хүлээж байна" гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн юм.
Орчуулсан Г.Нарангарав