Москва хотын “Лубянка” өртөөнд Дагестаны уугуул амиа золиослогч Мариам Шарипова алан хядах ажиллагаа үйлджээ. Тэрээр хойд Кавказын тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан зэвсэгт бүлгийн толгойлогч Магомедали Вагоповын эхнэр болохыг Үндэсний терроризмын эсрэг тэмцэх хорооны Холбооны шуурхай албанд энэ тухай мэдэгдэв. “Парк культуры” өртөөнд тэсрэх бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч этгээдийг урьд танисан юм. Тэрээр мөн Дагестаны уугуул 18 настай Жанет Абдурахманоав гэгч байжээ. Метроны “Лубянка”, мөн “Парк культуры” өртөөнд 3-р сарын 29-нд өглөөний “оргил цагаар” 40 минутын зайтай хоёр дэбэрэлт болсон юм. Сүүлийн үеийн мэдээгээр алан хядах ажиллагааны улмаас 40 хүн үрэгдэж, 90 орчим хүн бэртэж, гэмтсэн байна.