Москва хотод ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисэгч Виталий Севастьянов 74 настайдаа нас нөгчив. Севастьянов 1970 болон 1975 онд хоёр удаа сансарт ниссэн юм. Тэрээр эхний удаа нисэхдээ нэг тоглогч нь тойрог замд, нөгөө нь дэлхий дээр дэлхийн анхны шатрын тэмцээнд оролцсон билээ. Севастьянов сансарт хоёр удаа нисэхдээ 80 гаруй хоног байжээ. Тэрээр Оросын сансрын “Энергия” эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн нэгдлийн корпорацид олон жил ажиллаж, хэд хэдэн бүтээл, нээлтийн эзэн төдийгүй гадаадын академи тухайлбал Сансар судлалын олон улсын академийн гишүүн юм. Сансрын нисэгч телевизд олон жил дараалан “Хүн. Газар. Одот ертөнц” нэвтрүүлгийг хөтөлж байжээ.