Москва орчмын Оддын хотхонд өнөөдөр болж байгаа зөвлөлгөөний гол сэдэв Оросын ГЛОНАСС навигацийн системийн газрын зураг зүйг хангах тухай байна. Энэ оны эцэст дэлхийн бөмбөрцөгийн дурын цэгт байгаа хэрэглэгчдэд хүртээмжтэй болох бөгөөд үүний тулд тойрог замд сансрын 24 аппарат ажиллах ёстой юм. Одоогоор тойрог замд 23 аппарат байна. “Мир” станц болон олон улсын сансрын станцад нислэг үйлдсэн сансрын нисэгчтэй В.Путин уулзлаа. Тэрээр гидро лабораторитай танилцана. Жингүйдлийн нөхцөлд энэ тренажёр дээр сансрын хөлгийн гадна ажиллахад бэлтгэдэг. Цоголборын үндсэн хэсэг нь төрөлжсөн усан сан юм. Лабораторид 30 жилийн хугацаанд оросын болон олон улсын 140 гаруй багийг бэлтгэсэн юм.