Авилгатай тэмцэх Орос улсын үндэсний стратегийн төсөл бэлэн боллоо. Хамгийн гол нь олон нийтийн энэ үзэгдэлд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт авилгатай тэмцэх зөвлөлийн хуралдааны үеэр уламжлав. “Авилгатай тэмцэх үндэсний стратегийн төслийг бэлтгэсэн. Илүү урт хугацаанд чиглэсэн суурь баримт бичиг болох энэ төслөөр авилгатай тэмцэх төрийн бодлогын үндсэн чиглэлийг мөн тодорхойлох ёстой” гэж Д.Медведев хэллээ. “Үзэл баримтлал, баримт бичиг, мөн та бидний сүүлийн хоёр жилд баталсан хуулиуд бус харин хэргийн ерөнхий байдал, манай оронд түшмэд, иргэдийн түвшинд энэ үзэгдэлд хэрхэн хандаж байгаа нь хамгийн чухал юм” хэмээн тэрээр нэмж хэлэв. Төрийн тэргүүн ойрын ирээдүйд болон хэтдээ авилгатай тэмцэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхийг санал болгов.