Москва хотод Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн жагсаалын бэлтгэл эхэллээ. Нийслэлд өргөн хүрээтэй дөрвөн бэлтгэл хийхээр төлөвлөж байна. Тухайлбал шөнө гурван удаа, мөн 5-р сарын 6-ны өдөр ерөнхий нэг бэлтгэл хийнэ.
Улаан талбайд өчигдөр жагсаалын цэргүүдийн туг барьдаг бүлгийнхэн бэлтгэл хийжээ. Тэд команд нэгэн зэрэг биелүүлэхээр давтаж байв. Тэд 5-р сарын 9-нд бүх төрлийн цэргийн далбаа, Оросын далбаа, гол бэлэг тэмдэг Ялалтыг тугийг өргөж явна.
Ялалтын жагсаалд 10 мянга гаруй цэргийн албан хаагч тухайлбал гитлерийн эсрэг эвслийн орнуудын цэргүүд оролцоно. Талбайгаар бараг 160 нэгж хуягт техник өнгөрч, тэнгэрт 127 нисэх онгоц, нисдэг тэрэг ниснэ.
 (video)