Өнгөрсөн үеийн үйл явдал, түүхэн баримтыг гуйвуулахын эсрэг тэмцэхийг Д.Медведев хариуцлагатай бүх улс төрчдөд уриаллаа. 1941-1945 онд хүн төрлөхтөнд нэг ерөнхий дайсан байсан. Дэлхийн нийтээрээ үүнийг дарсныг санах хэрэгтэй гэж Орос улсын ерөнхийлөгч словакийн “Правда” сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ энэ тухай мэдэгджээ. Москва европын аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө байгаа бөгөөд энэ асуудлаар тодорхой, урьдаас таамаглах боломжтой байдлаар ажиллах бодолтой байна гэж тэрээр батлав. Бидний санал болгосон европын аюулгүй байдлын тухай гэрээний төсөл нь “хүйтэн дайны” эринд төгсгөлийн цэг тавихад чиглэсэн гэж Д.Медведев тэмдэглэв. Европын Холбооны гишүүдийн Орос улстай хамтран ажиллах алхам нь нааштай хувьсан өөрчлөгдөнө гэдэгт найдаж байгаагаа тэрээр мөн илэрхийллээ. Технологи, хөрөнгө оруулалт, экологийн салбарыг шинэчлэхэд түншлэх нь орчин үеийн хамтын ажиллагааны чиглэл байна гэж Д.Медведев үзэж байна. Оросын төр засаг өөрийн нутаг дэвсгэрт гадаадын компани ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр Улаан Арми хотыг нацистуудаас чөлөөлсний 65 жилийн ойн арга хэмжээнд оролцох, мөн словакийн удирдлагатай яриа хэлэлцээ хийхээр өнөөдөр Братиславт ирлээ.