Москва хотод Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн жагсаалд эрчимтэй бэлтгэж байна. “Нэгдсэн анги нэгтгэлүүд тусгай талбайд хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн” гэж Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч дарга, хурандаа-генерал Александр Колмаков РИА Новости агентлагт уламжлав. Ялалтын жагсаалд гадаадын цэргийн анги нэгтгэл мөн оролцоно. АНУ, Их Британи, Францын цэргийн албан хаагчид Улаан талбайгаар алхана. Үүнээс гадна Ялалтын 65 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд 45 орны төр, засгийн тэргүүн нарын төлөөлөгчид, олон улсын олон байгууллагын төлөөлөгчид Орос улсын нийслэлд хүрэлцэн ирнэ.