Хэрэв пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах америкийн систем оросын стратегийн цөмийн хүчинд нөлөөлвөл  Москва СДЗ-ийн талаарх шинэ грээнээс гарах эрхтэй гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Пуужингийн системийн талаарх АНУ-ын төлөвлөгөө нь одоохондоо Орос улсад заналхийлээгүй ч, Москва энэ төлөвлөгөө эрсдэл учруулах эсэхийг анхааралтай ажиглана гэж Сергей Лавров хэллээ. Ерөнхийлөгч Д.Медведев болон Барак Обама нар 4-р сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурахаар зэхэж байгаа шинэ хэлэлцээрт ашиг сонирхолын тэнцвэрийн хадгалсан гэж Сергей Лавров хэллээ. Талуудын аюулгүй байдлын хуваагдашгүй, тэнцвэртэй байдал яриа хэлэлцээний гол зарчим байна гэж сайд тэмдэглэв. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа сарын эцэс хүртэл парламентад батлуулахаар оруулна гэж тэрээр санууллаа. 1991 онд баталсан СДЗ-ийн өмнөх гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн 12-р сард дууссан юм.