Рерихийн нэрд гарсан гэр бүлийн өвийг Санкт-Петербург хотод анх удаа толилуулж багаа нь оросын болон дэлхийн соёлын төгс үзэгдэл юм. Москва хотын “Манеж” төв үзэсгэлэнгийн танхимд “Рерихийн зуун” олон улсын үзэсгэлэнгийн төслийн нээлт болно. Энэ үзэсгэлэнгээр Рерихийн гэр бүлийн үйл ажиллагааны бүх чиглэлийн 100 жилийн дүнг гаргана. 72 музейн 1500 үзмэр болон Орос улс, дэлхийн эрдэм шинжилгээ боловсролын төвийн Рерихийн бүх өвийг дэлгэн үзүүлнэ. Эрдэм шинжилгээний болон уран сайхны байгууллага, түүхэн дурсгалыг хамгаалах тухай олон улсын анхны гэрээ болох Рерихийн пактад гарын үсэг зурсны 75 жилийн ой 4-р сарын 15-нд болох юм. Үзэсгэлэнг мөн энэ ойг тохиолдуулан нээж байна. Үзэсгэлэн 2010 оны соёлын томоохон үйл явдлын нэг байна гэж ИТАР-ТАСС агентлаг үзэсгэлэнг зохион байгуулагчдын хэлснийг иш татан мэдээлэв. Үзэсгэлэнгийн сэдэвчилсэн хэсгүүдэд шинжлэх ухаан, урлаг, гүн ухаан, уран зохиол, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, нийгмийн санаачилга, дэлхийн соёлын өвийг хадгалах зэрэгт Рерихийн гэр бүлийн хийж бүтээсэн, мөн тэдний бүх амьдралыг харуулна. Намтарын баялаг материал бэлдэснээс ихэнхийг анх удаа дэлгэн тавина.