Орос улсын засаг захиргаа нутаг дэвсгэртээ гадаадын компани ажиллах бүх нөхцлийг хангах бодолтой байна. Орос улсын ерөнхийлөгч Братиславт айлчлахын өмнөхөн словакийн “Правда” сонинд гарсан “Даалгавар: түншлэл” нийтлэлд Д.Медведев ийнхүү мэдэгдсэн юм. Словакийн эдийн засгийн гурван том түншийн нэг Орос улс бөгөөд оросын нутаг дэвсгэрт словакийн капитал бүхий 60 гаруй аж ахуйн нэгж ажилладаг гэж Д.Медведев сануулав. Эрчим хүчний салбарт тухайлбал словакийн атомын цахилгаан станцад цөмийн түлш нийлүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой хэмээн тэрээр тэмдэглэлээ. Братиславт Орос улсын оролцоотой Циклотрон болон Олон улсын лазер төв, мөн Ружомберкед протон эмчилгээний цогцолбор барьжээ. Энэ бүхэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг илтгэж байна. Орос-словакийн харилцааны ирээдүйг өөдрөгөөр харах бүх үндэслэл өнөөдөр бидэнд байна гэж Д.Медведев хэллээ.