Москвагийн метронд болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Өнөөдөр 4-р сарын 6-нд энэ эмгэнэлт үйл явдал болсноос хойш 9 хонож байна. "Лубянка", "Парк культуры" өртөөнд болсон террорист халдлагад 40 гаруй  хүн амь насаа алдсан юм. Энэ эмгэнэлт үйл явдлын үеэр эрүүл мэндээрээ  хохирсон 80 гаруй хүн одоогоор эмнэлэгт байна гэж "Россия 24" телевизийн сувгаар мэдээлэв. Нийслэлийн "Лубянка" болон "Парк культуры" өртөөнд өнөө хир зул асч, хүмүүс цэцэг тавьсаар байна. Тусгай албад алан хядах ажиллагааг зохион байгуулагчид болон дэлбэрэлт үйлдсэн хүмүүсийг тогтоосон байна. Хойд Кавказын зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчид алан хядах ажиллагааг үйлдсэн гэх мөрдөн шалгалтын үндсэн хувилбар батлагдлаа."Лубянка" болон "Парк культуры" өртөөнд 3-р сарын 29-ий өглөө дэлбэрэлт болов. Амиа золиослогч хоёр эмэгтэй алан хядах ажиллагаа үйлджээ. Балмад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлж, шийтгэнэ хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев амласан юм.