3-р сарын 29-нд москвагийн метронд болсон дэлбэлэлт, оросын хотуудад хийх алан хядагчдын цуврал ажиллагааны эхлэл болсон. Өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын хойд кавказын бүгд найрамдах улсууд Дагестан, Ингушетийн хот тосгодод цуврал дэлбэрэлтүүд боллоо. Мөн нийслэлийн метронд болсон дэлбэлэлтэд өртөж амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Газар дор болсон дэлбэлэлтэд өртсөн нэг хүн баасан гаригийн өглөө Москвад нас баржээ. Амиа алдсан хүний тоо 40-д хүрлээ. Хэлмэгдсэн хүний тоо өссөөр байна. Москвагийн эмнэлэгт хэвтэж байгаа 80 гаруй хүнээс гадна ням гаригт, олсон шарх нь хөнгөн гэж үзэж байсан 27 хүн эмнэлэгт хандсан байна. Москвагийн метронд болсон дэлбэлэлтийг мөрдөн байцаасан анхны үр дүн тодорхой боллоо. «Парк культуры» өртеенд, 17 настай Жанет Абдуллаева өөрийгөө дэлбэлсэн гэж урьд нь таамаглаж байсан мэдээг хууль сахиулах байгууллага албан ёсоор баталлаа. Энэ эмэгтэй, ноднин жил оросын хүчний байгууллагын тусгай ажиллагааны үед устгасан дагестаны алан хядагчдын толгойлогчдын нэг Аль-Бара хочтой эдгээдийн бэлэвсэн эхнэр байжээ. Хоёр дахь амиа золиослогчийг одоохондоо тогтоогоогүй байна. Ноднин жилийн 11-р сард алагдсан алан хядагчийн бэлэвсэн эхнэр байж магадгүй гэсэн таамаг байна. Амиа золиослогчдын холбоотнууд болон амиа золиослогч эмэгтэйчуудийг сүүлд нь ашигласан «шахидын бүс» гэж нэрлэдэг хүмүүс түрээслэж байсан байрыг москвагийн нэг дүүргээс мөрдөн байцаалтын явцад олсон байна. Тэдний холбоотнуудыг тодорхойлсон бөгөөд одоо эрж хайж байна. Ямарч гэсэн москвагийн метронд болон Дагестан, Ингушет улсуудын хэд хэдэн хотуудад цуврал дэлбэлэлт болсон явдал оросуудын хувьд алан хядах ажиллагаа өнгөрсөн түүх болоогүй гэдгийг санууллаа. Энэ аюул заналыг ялан дийлэхийн тулд юу хийх ёстой вэ? гэдгийг дахин дахин бодохыг шаардаж байгааг харууллаа. Террортой тэмцэх хөтөлбөрийн үндсэн чиглэлийг Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев ингэж тодорхойллоо: Энэ нь 1-рт хууль сахиулах байгууллагууд ДХЯ, ХАХА, шүүхийн ажлыг бэхжүүлэх. 2-рт алан хядагчидад хурц кинжаалын цохилт өгч тэднийг болон тэдний орогнол газрыг устгах. 3-рт дээрэмчдээс салж байгаа хүмүүст туслах, 4-рт эдийн засаг, нийгмийн хүрээ, боловсрол, соёлыг хурдан хөгжүүлэх шаардлагатай байна. 5-рт ёс суртахууны болон оюун ухааны бүрдүүлэгчийг бэхжүүлэх. Зөвхөн энэ 5-н зүйлийг бүрдүүлж байж л бид ялан дийлнэ. Ялан дийлнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид олуулаа, бид хүчтэй, бидний ард хүмүүсийн хувь заяа байна, хамгийн гол нь бид үнэний төлөө тэмцэж байна гэлээ. Орос улсад болсон сүүлийн дэлбэлэлтэд «Аль-Каида» маягийн олон улсын хэт даварагч бүлэглэлийн бүтцүүд оролцсон байж болно гэж алан хядах ажиллагаатай тэмцэх байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна. Давтан дэлбэлэлтээр амиа золиослогчдыг ашигласан байдал алан хядагчдын үйл ажиллагааны ижил тактикыг харуулж байна. Иракын нийслэл Багдадад гадаадын дипломат байгууллагуудын эсрэг үйлдсэн цуврал алан хядах ажиллагааы тактик үүнийг гэрчилж байна. Энд бас л амиа золиослогчид, минжүүлсэн машин ашигласан билээ.