Орос улсад болсон ээлжит угсараа дэлбэлэлтийн дүнд 4 цагдаа шархдаж, 2 цагдаа амь насаа алдлаа. Энэ удаа Ингушетийн Карабулак «хар булаг» хотод амиа золиослогч өөрийгөө дэлбэлэжээ. Цагдаа нар саатуулж баримт бичгийн нь шалгах гэж байсан эрэгтэй хүн ДХ хэлтсийн байшингийн дэргэд өөрийгөө дэлбэлсэн байна. Гурван кг тротилийн хүчин чадалтай бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлт болсон газар мөрдөн байцаагчид ажиллаж байх үед, нэг цагын дараа 2 дахь дэлбэрэлт болж прокурорын ажилтан шархадсан байна. Минжүүлсэн машин дэлбэрсэн бөгөөд түрүүчийнхээс 10 дахин илүү хүчтэй бөмбөгийг алсын зайны удирдлагаар дэлбэлсэн бололтой. Карабулакт болсон дэлбэлэлтийг, Москва, Кизлярт алан хядах ажиллагаа явуулсан этгээдүүд үйлдсэн байх гэж Оросын ДХЯ үзэж байна. Хойд Кавказын байдлыг тогтворгүй болгох нь тэдний зорилго бололтой.