Газийн зурвасын хүн амд зориулсан ачааг Израиль улс нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүллээ. 2007 оны 6-р сараас палестины энэ шаантаг нутгийг хэт даврах ХАМАС хөдөлгөөн мэдэлдээ авснаас хойш анх удаа гутал, хувцас ачсан арван ачааны машин Керем Шалом хянан шалгах цэгийг дамжин өнгөрлөө. Хүмүүнлэгийн сүйрэлд хүрээд байгаа Газын зурвасын бүслэлтээ зогсоохыг Израиль улсаас Олон улсын хамтын нийгэмлэг шаардсаар байна. 1.5 сая хүний зайлашгүй шаардлагатай зүйлийг Египетийн хилийн ойролцоо ухсан хонгилоор хууль бусаар оруулж байна. Газын зурваст яг ийм замаар зэвсэг хэрэгсэл орж байгаа юм. Израиль улсын шаардлагаар Египет улс Газын зурвастай залгаа хилийн дагуу бетонон хана босгож байгаа бөгөөд энэ хананы суурь нь палестинчуудын ухсан хонгилыг нуун далдалж байгаа юм.