Долоон сансарын нисгэгчтэй америкийн шаттл «Дискавери» хөлөг өнөөдөр Канавералын хошууны сансарын буудлаас ОУСС руу хөөрнө. Энэ хөлөг ОУСС-д хүнс, шинжлэх ухааны судалгааны төхөөрөмж зэрэг янз бүрийн 12 тонн ачааг хүргэнэ. Шаттл хөлөг дээр бас хүний организм болон ургамалын ургалтанд сансар хэрхэн нөлөөлж байгааг судлах туршилтын ажил хийхэд зориулсан модуль байрлаж байна. «Дискавери» хөлгийн багынхан, «Союз» хөлгөөр 4-р сарын 4-нд хүрэлцэн ирсэн 3, бүгд 6 сансарын нисгэгчтэй уулзах болно. Сүүлд оросын Александр Скворцов, Михаил Корниенко, НАСА-гийн Трейси Колдуэлл-Дайсон зэрэг сансарын нисгэгчид очсон юм. Оросын Олег Котов, америкийн Тимоти Кример, японы Соити Ногути нар станцд нилээд хэдэн сар ажиллаж байгаа билээ.