Агуу их, Эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 65 жилийн ойд зориулсан Петропавловск-Камчатский-Брест чиглэлийн авто машины аян, Оросын Камчаткагийн хойгоос гараагаа авлаа. Алс Дорнодын тулалдаанд оролцож байсан домогт ЗИС-5Б хагас тоннын машиныг ачсан, аянд оролцогчид Владивосток орох хөлөг онгоцонд сууцгаалаа. Тэндээс аяны цуваа Москва руу хөдлөх бөгөөд дараа нь 1941 онд фашистуудтай анх нүүр учиран эрэлхэг зоригтой байлдсан белоруссийн Брест хот орох ёстой. Японы милитиристуудыг бут ниргэсэн Курилийн арлуудын сүүлчийн тулалдаан болсон газрын шороотой сумны хонгиог уг аяныхан ахмад дайчидад гардуулна. Бүх аяны турш ЗИС-5Б машин дээр «Берлин руу» гэсэн бичигтэй туг болон Ялалтын тугны хувилбарыг намируулах болно.