Эх орон нэгтнүүдийн тухай хуулинд ОХУ-ын засгийн газраас Улсын Думд оруулсан өөрчлөлтийг, оросын эх орон нэгтнүүдийн европын бага хуралд оролцогчид дэмжлээ. Энэ өөрчлөлтөнд «гадаадад амьдардаг эх орон нэгтнүүд» гэдэг ойлголтыг тодруулсан юм. Соёлын болон оюун ухааны ашиг тусын төлөө түүхэн эх оронтойгоо холбоо тогтоох сонголт хийсэн гадаадад байнга амьдардаг оросуудыг ингэж нэрлэнэ. Эх орон нэгтнүүдийн 2 өдрийн бага хурал Вена хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж өндөрлөсөн юм. Европын 30 гаруй орноос ирсэн төлөөлөгчид оросын гадаад харилцааны байгуулагуудтай хамтын ажиллагааг идэвхижүүлэх болон түүнд соёл, бизнесийн нөлөө бүхий төлөөлөгчдий анхааралыг хандуулахын төлөө байгаагаа илэрхийлэлээ гэж ОХУ-ын ГХЯ-ны эх орон нэгтнүүдтэйгээ харилцах департаментийн захирал Александр Чепурин РИА Новости агентлагт уламжиллаа.