Метроны «Лубянка» өртөөн дээр өөрийгөө дэлбэлсэн амиан золиослогчийг, Дагестаны иргэн, өөрийн охин гэж таньжээ. Хойд Кавказийн прокурорын газар, өгсөн өргөдөлдөө дунд сургуулийн багш Расул Магомедов энэ тухай мэдэгджээ гэж «Коммерсант» сонинд бичсэн байна. Алан хядах ажиллагаа болохоос нэг өдрийн өмнө буюу 3-р сарын 28-нд түүний охин Марьям Шарипова ээжийн хамт Махачкалын зах орохоор явсан бөгөөд найз охиноо эргэнэ гэж яваад гэрээдээ буцаж ирээгүй гэж тэрээр өргөдөлдөө бичжээ. Москвад дэлбэрэлт болсны дараа Магомедовын хамаатанууд болон нэг тосгоныхон интернетэд гарсан зурагнаас түүний охиныг таньсан байна. Ням гаригт багш болон түүний эхнэрээс, ДНК-гийн шинэжлэн магадлалд зориулж шинжилгээ авсан байна. Миний охин шүтлэгтэй хүн байсан боловч хэт даврах үзэлтэй байгаагүй гэж Расул Магомедов ярьжээ. Тэрээр эх, эцэг нь бүх насаараа ажиллсан сургуульд, мэдээлэлийн хичээл заадаг байжээ. Марьям Шариповагийн ах Ильяс нь гар бөмбөг хадгалаж байсан, хүн хулгайлсан, хууль бус зэвсэгт бүлэглэлд элссэн зэрэг хэргээр сэжиглэгдэж байсан боловч эхний сэжгээс бусдыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Алан хядах ажиллагаа болсноос хойш долоо хоног өнгөрсөн боловч москвагийн эмнэлэгт 81 хүн үлдээд байна. ОБЯ-ны мэдээгээр москвагийн метроны «Лубянка», «Парк культуры» өртөөнүүдэд болсон алан хядах ажиллагаанаас болж 120 хүн хэлмэгдснээс 40 нь амиа алджээ.