Өнөөдөр ерөнхий сайд В.Путин, БХЯ-ны сайд, Жанжин штабын дарга зэрэг өндөр албан тушаалын цэргийн дарга нарыг цуглуулж, оросын армийн дүр төрхийг ямар системийн зэвсэглэл илэрхийлэх ёстойг шийднэ. Батлан хамгаалах цогцолборын асуудлаар Путины сүүлийн хагас жилд явуулсан хэд хэдэн зөвлөлгөөний үр дүнг энэ уулзалтаар хэлэлцэнэ гэж засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Энэ зөвлөлгөөнүүд дээр армийг, их буу-пуужингийн, агаарын ба тэнгисийн цэргийн, стратегийн зэвсэглэлийн орчин үеийн загвараар зэвсэглэх ирээдүйн асуудлыг хэлэлцсэн билээ. Мөн 2011-2020 оны улсын батлан хамгаалах захиалгад тавих шаардлагыг боловсоруулсан ба хэд хэдэн цэргийн бүтээгдхүүн үйлдвэрлэгчидэд даалгавар өгсөн билээ. Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үед Орос улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор, улсын дэмжлэгээр муугүй үр дүн үзүүлж байна гэж засгийн газар үзэж байна. Өнгөрсөн жил Батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын байгууллагуудын аж үйлдвэрийн бүтээгдхүүний үйлдвэрлэл 4 гаруй хувиар өссөн ба цэргийн зориулалтын бүтээгдхүүн бараг 13 хувиар өсчээ.