Эрхэм сонсогчид та бүхэнтэйгээ өнөөдөр Санкт-Петербург хотоор аялацгаая! Та хэдэн удаа ч Петербургт очсон байлаа гэсэн дасна гэж байхгүй! Учир нь дахиад шинээр очих болгондоо та ямар нэгэн шинэ, гайхамшигтай зүйлийг өөртөө нээх болно. Оросын бусад хотуудыг бодвол энэ хотыг өөр зарчмаар, өөр пропорцоор байгуулсан юм. Казанын сүмийн багануудыг нэг удаагийн харцаар бүгдий нь шингээх аргагүй. Невийн өргөн чөлөө дуусашгүй мэт санагдана. Нева мөрөн хот доторх гол гэхэд дэндуу өргөн. Ордоны эргийн гудамж жилийн дөрвөн улиралд байнга хүнгүй байдаг юм. Жуулчдын автобусны бүслэлтэнд байнга байдаг хотын хөшөөнүүд болон дурсгалт зүйлээс хараа салгах төдийд л хот өөрийн жинхэнэ нүүр царайгаа харуулна. Нева мөрөн, Мойка голын боржин чулуун эрэг дээр, Зуны цэцэрлэгт хүрээлэнд, Грибоедовын суваг дээр зогсож байхад тайван амгалан мөрөөдөмтгий сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Ер нь тэгэхдээ сонгодог зүйлээс л эхлэсэн нь дээр гэж үзэж байна. Маш олон хувь хэвлэгдэж, зурагдаж гарсан петербургийн нэг тал бол Петропавловын цайзны наран шарлагын газраас Васильевын арлын хошуу руу харсан тал юм. Энэ хошуу бол Нобелийн шагналт яруу найрагч Иосиф Бродскийн хамгийн дуртай газар юм. Тэрээр төрсөн хотоо арван хуруу шигээ мэддэг байлаа. Модон гүүрээр гарч зуугаад метр газар, ховор төрлийн мод, бутны дундуур яваад л та Петербургийн хамгийн үзэсгэлэнтэй газар хүрэх нь тэр ээ! Шөнө нь Нева мөрөн дээгүүрх, Дворцовын, Литейнын, Троицкийн, Тучковын гүүрнүүд салдаг юм. Энэ бол дурлалт хосууд болон мөрөөдөмтгий хүмүүсийн дуртай газрууд билээ. Дурлалт хосуудыг, Үнсэлтийн гүүрэн дээр харж болно. Хэрвээ энэ гүүрэн дээр үнсэлцвэл, хосуудыг удаан, аз жаргалтай амьдрал хүлээж байгаа гэдэгт тэдний ихэнх нь итгэдэг байна. Питерийн хамгийн домогт газрын нэг бол Пушкины гудамжны 10-р байшин. Энд байдаг Арт төвийн туух 1989 оноос эхтэй бегеед Пушкины гудамжны хаягдсан байшинд бие даасан зураачид, хөгжимчид мөн андерграундын соёлын зүтгэлтүүд цугларсан билээ. Сүүлд нь арилжааны бус, төрийн бус байгууллага гэж албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд одоо «Чөлөөт соёл» нөхөрлөл гэдэг нэртэй болсон билээ. 1998 онд энэ нөхөрлөл Пушкины гудамжны энэ байшингийн ханан дээр Орос улсад анхны нонкомпромиссын урлагийн музей байгуулжээ. 1995 оноос «Пушкины 10» олон улсын «Trans Europa Halles», «Res Artis» байгууллагын гишүүн болсон байна. Энэхүү Арт төв «Петербург в Нью-Йорке», «Петербург в Варшаве» наадмуудад оросын орчин үеийн дүрслэх урлагийг төлөөлж оролцсон байна. Хойд нийслэлийн уран барилгын модерныг үзье гэвэл Петроградын талд гарсан нь дээр. «Аврора» алдарт хөлөг онгоцноос хоёрхон алхамын цаана Озонын шүүлтүүрийн станцийн сонирхолтой байшинг үзэж болно. Эндээс эргэж хараагүй хүмүүс модерн маягаар барьсан аж үйлдвэрийн улаан тоосгон байшингуудын гоёмсог хэлбэрийг харах боломжоо алдаж байгаа юм. Хажууд нь герцог Лейхтенбергийн гоёмсог чулуун шигтгээтэй тансаг байшинг харж болно. Сенаторч эмэгтэй Барсовагийн байшингийн бүх цонх нь өөр өөр хэлбэртэй, боржин чулуун хаалганы нүүрэн тал дээр янз бүрийн аймшигт амьтнуудыг дүрсэлжээ. Орчин үеийн чанартай музейн туршлагааас үзье гэвэл Оросын соёлын музейн салбар Гантиг ордонд очих хэрэгтэй! Энд уран зургын шинэхэн урсгалын салбар ажилладаг бөгөөд орчин үеийн дурслэх урлагын ямар нэгэн үзэсгэлэн байнга гарч байдаг юм. Германы Кёльн хотын шинжлэх ухаан, урлагийн ивгээгч Ирена ба Петер Людвигийнхэн энэ салбарт өөрийн цуглуулгыг бэлэглэсэн тул Пабло Пикассогоос эхлээд Жеффа Кунс хүртлэх маш олон зураачдын зургыг үзэж болно. Энэ бол бэкграунд, скелет бөгөөд үүн дээр тулгуурлаж энэ музей оросын болон барууны үзэсгэлэнгүүдийг аривжуулж байдаг юм.Орчин үеийн Петербургийг, питерийн загвар зохион бүтээгчдийн бүтээлээс илүү мэдэрч болно. Нэг талаас нь харвал бүгд өөрийн гэсэн онцлогтой, нөгөө талаас харах юм бол нэг стильтэй. Тэдний ажлыг үнэлэж цэгнэж болох хэд хэдэн газар хотод байдаг. Жишээ нь, Васильевын арал дээрх оросын моодны галерей, Гороховын гудамжин дахь А.Dress болон Грибоедовын суваг дахь «Дефиле» гэх мэт. Петербургийн гудамжууд гүн ухааны болон ид шидийн ойлголттой. Бүүдгэр гэрэлтэй, урт хонгилтой болохоор тэднийг «худаг» гэж нэрлэдэг юм. Хотын төвд ямар нэгэн «худаг» руу ороод өлийн харвал, Раскольников ч юм уу, эсвэл Достоевскийн «Гэмт хэрэг ба шийтгэл» романы алуурчин оюутан мэт өөрийн эрхгүй санагдана. Жишээ нь Капеллагийн хашаанууд бол Өвлийн ордны талбай хүрэх дамжин өнгөрөх хашаанууд юм. Дээр үед энд бохир муухай босго байсан юм. Харин саяханаас сайхан цэвэрлэсэн тул одоо асфальтан дээр сууж болно. Европын түвшингийн кафе, дэлгүүрүүд нээгдсэн байна. Зундаа гол хашаан дотор сонгодог хөгжмийн концерт тоглодог юм. Акустик тэнд үнэхээр гайхамшигтай! Эрхэм соносгчид та бүхэнтэйгээ Санкт-Петрбург хотоор бяцхан аялал хийлээ. <сонсох>