2050 онд оросуудын амьдралын түвшин 40 хувиар өснө. 2050 он хүртэл Орос улсын ирээдүйг задлан шинжилсэн Оросын ШУА-ийн эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Ердөө л хоёрхон үеийн дараа улс орон маш хүчирхэг эдийн засгийн өсөлтөд хүрнэ гэж «Дэлхийн хөгжлийн явцийн загварчлал болон шинжлэн судлалын иж бүрэн систем» хөтөлбөрийн хүрээнд явуулсан оросын эдийн засгийн хөгжлийн шинжлэн судлалын дүн харуулсн байна. Эдийн засгийг түүхий эдийн хамаарлаас аажим холдуулж, шинэчлэл хийсний үр дүнд ийм үр дүнд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Эдийн засаг дахь түүхий эдийн экспортын хувь маш өндөр байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд, түүхий эдийн хамаарлийг багасгах үйл ажиллагаа мэдрэгдэж байна гэж Улсын Думын санхүүгийн зах зээлийн хорооны даргын орлогч Лиана Пепеляева үзэж байна. Машины тоног төхөөрөмжийн экспортын хувь хэмжээ бага зэрэг нэмэгдсэн. Мөн газар дээрх тээврийн хэрэгсэлийг гадаадад нийлүүлэх хэмжээ өссөн. Тэгсэн ч гэсэн оросын эдийн засгийн түүхий эдийн чиглэл хэвээрээ байна. Одоо шинэ бүтээл үйлдвэрлэдэг компануудын бүтээгдхүүнүүд болон үйлдвэрлэлийн бүтээгдхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээг боловсоруулж байна. Шинэ бүтээлийн технологийг гадаадад нийлүүлэхэд тусламж үзүүлэх зорилготой татварын чанартай арга хэмжээг Оросын Сангийн яам авах гэж байна. Мэдээж хэрэг түүхий эдийн хамаарал тийм хурдан үгүй болохгүй, экспортын бүтэц 2-3 жилд л өөрчлөгдөнө шүү дээ гэж тэр хэллээ. Өнөөдөр Орос улс нефть, хий болон ашигт малтмалаас гадна машины цутгамал дискнээс эхлээд компьютерийн вирусын эсрэг хөтөлбөр хүртэл нилээд олон төрлийн бараа гадаадад гаргаж байна. Эдгээр бүтээгдхүүний эзлэх хувь нь оросын экспортын 30% болж байна. Эндээс жилд 100 тэрбум доллар олж байна. Израиль, Япон улсууд манайхаас электрон микроскопуудыг дуртайяа худалдаж авч байна. Дэлхийн АЦС-уудын гуравны нэг нь уран баяжуулах манай центрфугээр тоноглогдсон юм. Аж үйлдвэрийн лазер, зай хураагуур, цахилгаан хөдөлгүүр, дулааны болон цахилгаан зүтгүүрүүд, төмөр замын вагонууд, биен тамирын болон онц аюултай аялалд зориулсан хувцаснууд эдгээр бол Европд нийлүүлж байгаа манай бүтээгдхүүнүүдын бүрэн цэс биш ээ! Орос улсын эсрэг олон зуун гаалийн татвараар хавчих, зориуд хямд хуладахын эсрэг арга хэмжээнүүд байгаа учраас түүхий эдийн хамаарлаас гарах боломж олгохгүй байна. «Өрсөлдөх чадваргүй» бараа гэдэг нэр оногдуулж, барааг чөлөөтэй худалдахыг хориглосноос болж улс орон хэдэн арван тэрбум доллар жил бүр алдаж байна. АНУ, Австрал, Энэтхэг, Хятад, Түрк, Украин, Өмнөд Солонгос, Филиппин улсууд болон Персийн булангийн арабын улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн улсууд зэрэг 23 улсад, оросын экспортын эсрэг хязгаарлах арга хэмжээ аваад байна. Мөн эх орны үйлдвэрийн барааг нийлүүлэх талаар ЕХ-ны гишүүн орнуудад хязгаарлалт одоо хүртэл байсаар байна. Орос улсын дэлхийн их гүрнүүдтэй сүүлийн үед тогтоосон харилцан хамтын ажиллагаа, Орос улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд болон бүхэлд нь улс орны ирээдүйд сайнаар нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.