Английн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээний дагуу «Манчестр Юнайтед», «Челси» багуудын хооронд болсон тэмцээнд тоглосон хөл бөмбөгчид дундаас оросын шигшээгийн хамгаалагч Юрий Жирков дээд үнэлгээ авлаа. Энэ тэмцээн бямба гаригт 2:1-ийн харьцаатайгаар лондончуудын ялалтаар дууссан билээ. Өөрийн торгуулийн талбайн ойролцоо хурдан очиж, цаг хугацаандаа давшилтанд орж, оновчтой дамжуулалт зэргээрээ тэр, британын Скай Спортс телевизийн сувгийн шинжээчдээс 8 баллын үнэлгээ авсан байна. Бямба гаригийн тоглолтод ялалт байгуулсан «язгууртанууд» английн ерөнхий лигийн ганц тэргүүлэгч нь боллоо. Аврагын тэмцээн дуусахаас 5 шатны өмнө тэд «Манчестер» багаас 2 оноогоор түрүүлж байна.