Оросын үндэсний театрын «Алтан баг» шагналд жирийн тэтгэврийн насны гурван хүн нэр дэвшлээ. «Эксперимент» нэр хүндтэй хэсэгт, ямарч жүжигчний мэргэжилгүй гурван настай хүний тоглосон «Би таныг бодож байна» жүжгийг дэвшүүлсэн билээ. Москвад бямба гаригт уралдааны үеэр энэ жүжгийг үзүүлсэн байна. Энэ жүжгийг францийн жүжигчин, найруулагч Дидье Руис найруулсан юм. Тэрээр арван жил сонирхолтой төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэрээр янз бүрийн хотуудаар явж 70 гаруй настай хүмүүстэй уулзаж, тэдний амьдралд тохиолдсон сонирхолтой зүйлүүдийг ярьж өгөхийг хүсдэг байна. Тэдний ярьсан түүхээр жүжиг зохиодог байна. Дидье Руисийн урын санд ийм жүжиг 20 болоод байна.