Цэргийн байгууллагын өөрчлөгдсөн дээд сургуулиудын суурин дээр ерөнхийлөгчийн кадетын сургуулийг өөрчлөн байгуулна гэж БХЯ мэдэгдлээ. Тэдэнд ерөнхий болон дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл заана. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг уралдаант шалгалтын үндсэн дээр элсүүлэх бөгөөд эхний ээлжинд цэргийн албан хаагчдын хүүхдүүд мөн өнчин, эцэг эхийн халамжгүй болсон хүүхдүүдийг авна. Ерөнхийлөгчийн кадетын сургуулийг холбооны 8 тойрогт байгуулахаар төлөвлөж байна. Анхны сургуулийг энэ жил Оренбургт байгуулна.