Өнөөг хүртэл францийн хяналтанд байсан цэргийн баазийг Сенегал улс буцааж авлаа. Өнөөдөр тусгаар тогтнолынхоо 50 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулж телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ тус улсын ерөнхийлөгч Абдулай Ваде энэ тухай мэдэгдлээ. Сенегалд байгаа цэргийн баазаа хаана гэдгээ Францийн БХЯ баталсан бөгөөд харин хоёр орны бүс нутгийн цэргийн хамтын ажиллагааны төвийг, африкын энэ оронд үлдээх юм байна.